Даяарчлагдаж буй дэлхийд хөлбөмбөгийн ертөнц ч мөн адил даяарчлагдаж байгаа билээ. Үүнийг дагаад олон тооны дасгалжуулагчид дэлхийн өнцөг булан бүрт ажиллах боломжтой болж авьяас, чадвар, мэдрэмжтэй л бол аль ч улсын иргэн бай хамаагүй дэлхийн шилдэг багуудыг удирдах боломжтой болсон нь гайхалтай. 2000 оны эхэн үед очоод Английг шигшээг өөр улсын хүн дасгалжуулна гэж хэлвэл "энэ жаахан юмтай байх аа" гэж дуудуулах байсан биз ээ.
Гэтэл өдгөө хэн ч байсан аль ч улсын шигшээ баг болон клүбийг дасгалжуулахад гайхах зүйлгүй болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 4 жил орчим ажилласан Итали мэргэжилтэн Фабио Капелло ажлаа өгсөн. Одоо түүнийг амжилт нь унаж яваа Европын шилдэг клүбүүд ангуучлахаар зэхэж байгаа нь тодорхой. Оршлоо орхиод гол статистик руугаа оръё. Европын хөлбөмбөгийн тэргүүлэх лигүүдийн дасгалжуулагчдын иргэншил, харьяаллыг сонирхож үзье. Энд багийн менежер буюу ерөнхий дасгалжуулагчдын статистикийг авч үзсэн бөгөөд туслах болон бусад дасгалжуулагчдын тоо ороогүй.